Сурагчдын зуны амралт эхэллээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
10
legacy:huuhdiin bayar/284429803_1930022013859986_6131289550002697450_n.jpg

ЕБС-ийн сурагчдын зуны амралт эхлээд байна. Тодруулбал, бага ангийнхан буюу 1-2 дугаар ангийн сурагчид өчигдрөөс эхлэн амарсан бол 3-5 дугаар ангийнхны амралт энэ сарын 7-ноос эхэлж байгаа юм. Харин дунд болон төгсөх ангийнхны амралт энэ сарын 14-өөс эхэлнэ.

Сурагчид сүүлийн жилүүдэд гурван улирал хичээллэж байсан бол 2023-2024 оны хичээлийн жилд дөрвөн улирал хичээллэхээр онцлог байв.