Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
СЕХ “Санал авах загвар гэр” тохижуулж, сонирхсон иргэдэд мэдээлэл өгч байна
00

Сонгуулийн ерөнхий хорооноос “Санал авах загвар гэр” тохижуулжээ. Иргэд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны загвар, санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцаж, сонгуулийн зохион байгуулалтын талаарх мэдээллийг авах боломжтой.
“Санал авах загвар гэр”-ийг Ялалтын талбайд байрлуулсан бөгөөд амралтын өдрүүдэд ажиллана гэж СЕХ-ноос мэдээлэв. Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд санал өгөхдөө сонгогчид хоёр тусдаа саналын хуудас бөглөнө. Эхний хуудаст тойрогт нэр дэвшигчдийг сонгох хэсэг, дараагийн хуудаст нам эвсэлд санал өгөх хэсэг бий.



