Дүнжингаравын yуулзвараас И-Мартын уулзвар хүртэлх хойд хэсгийн авто замыг хаажээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2024/09/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy (2).jpg

Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас И-Март худалдааны төвийн уулзвар хүртэлх хойд хэсгийн авто замыг хаажээ. Тодруулбал, 2024 оны зургадугаар сарын 1-ний өдрийн 23.00 цагаас зургадугаар сарын 3-ны өдрийн 06.00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх юм байна.

Мөн И-Март худалдааны төвийн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх урд хэсгийн авто замыг энэ сарын 4-ний өдрийн 22.00 цагаас энэ сарын 6-ны өдрийн 06.00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ.