Богд хааны ордон музейн сэргээн засварлалт 70 хувьтай үргэлжилж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:_shariljjj/bvv/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-6.jpg

Богд хааны ордон музейг хамгийн сүүлд 1961-1962 онд сэргээн засварлаж байсан. Өөрөөр хэлбэл тус музейд сүүлийн 60 гаруй жилийн туршид энэ удаагийнх шиг бүрэн хэмжээний сэргээн засварлалт хийж байгаагүй.

Тэгвэл энэ удаад Энэтхэг, Өмнөд Солонгос Улсын соёлын өв, уран барилга сэргээн засварласан туршлагад үндэслэн дотоодын мэргэжилтнүүд сэргээн засварлаж байна.

ЗГ-аас түүх соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалуудаа сэргээн засварлан хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд сэргээн засварлалтын ажил наймдугаар сард дуусна.

legacy:_shariljjj/bvv/5-2.jpg legacy:_shariljjj/bvv/3-1.jpg