Шувууны аж ахуйн сендвичэн барилгын дөрөв нь шатжээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:gal tuimer/lka.jpg

Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь шувууны аж ахуйн байшинд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Гал түймрийг унтраахаар СХД-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна. Түймрийн тархалтыг 08:50 цагт зогсоожээ.

Шувууны үйлдвэрийн 18х110 метрийн хэмжээтэй есөн сендвичэн барилгын дөрөв нь галд өртсөн байдалтай байсан бөгөөд үүний гурав нь агуулах, нэг нь оффисын зориулалттай барилга байна.