Шинэ хичээлийн жилд төрийн өмчийн бүх ЕБС-иуд сэтгэл зүйчтэй болно

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
10
legacy:Enh-Amgalan said/3622ACF8-AA93-46EE-A123-0601EA2B181A.jpg

БШУ-ны яамнаас 2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын биелэлтийг дүгнэх хурлаа хийлээ. Үүгээр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан төрийн өмчийн сургуулиудад тулгамдаж байгаа асуудлуудын хүрээнд ирэх хичээлийн жилд шинэчлэл хийхээ мэдэгдлээ.

Тодруулбал, Төрийн өмчийн Ерөнхий боловсролын бүх сургууль 2024-2025 оны хичээлийн жилд сэтгэл зүйчтэй болох талаар БШУЯ-наас мэдээллээ. Одоогийн байдлаар гурван сургууль тутмын нэг нь сэтгэл зүйчтэй байгаа аж.