Борооны улмаас автозам эвдэрч Хамарын хийд рүү явах боломжгүй болжээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:zamiin uud/zama.jpg

Дорноговь аймагт их хэмжээний бороо орсны улмаас Хамарын хийд рүү явах зам эвдрэл гэмтэл гарч авто машин, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байна.

Сайншанд-Хамарын хийдийн чиглэлийн 42 км хатуу хучилттай автозамыг улсын төсвийн 17,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр 2013 онд барьж ашиглалтад оруулсан байдаг. Гэвч тус чиглэлийн авто зам өнгөрсөн жил мөн үерийн улмаас сэтэрч байсныг засварласан байдаг.