“Интермед“ эмнэлэг охиныг минь эх барих үед эгмийг нь хугалчихлаа

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
10
legacy:benzin/20220503_014406.09_13_43_17.Still005byby.jpg

Өчигдөр /2024.06.04/ нэгэн иргэн цахим хуудаснаа "Интермед эмнэлэгт эхнэр маань төрж амаржсан ч эмч нарын буруутай үйлдлээс болж, нярайн эгмийг болгоомжгүйгээр хугалж, хариуцлага хүлээсэнгүй" гэх мэдээллийг нийтэлсэн. Тэгвэл нярайн эцэг эх өнөөдөр мэдээлэл хийлээ. Охины аав "Манай охин тавдугаар сарын 27-нд төрсөн. Эх барих явцад энэ хэрэг гарлаа. Эмнэлгээс гараад хоёр хоногийн дараа төлөвлөгөөт үзлэгээр эгэм нь хугарсан болохыг мэдсэн.

Манай хүүхдийн зүүн гар нь мөрнөөс дээш хөдөлнө, баруун гар нь мөрнөөс дээш хөдлөхгүй байгаа."Интермед" эмнэлэг бидэнд ямар ч холбоо бариагүй" гэв.

Охины ээж "Эх барих эмчийн буруугаас болж охинд минь ийм зүйл тохиолдлоо. Ядаж хүн ёсоор охиныг минь эх барьсан гурван эмч уучлалт гуйгаагүй. Бид үүнд гомдолтой байна. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандсан" гэлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эгэм хугарсан бол хурдан эдгэнэ. Харин үений үрэвсэл, саажил бол сэргээн засах эмчилгээ, шарлага хийж байж эдгэнэ. Энэ хоёр хоёулаа надад тохиолдсон. Том маань эгэм хугарсан ч дороо эдгэсэн. Хариг бага нь мөрний сүлжээниы саажил гэж оношлогдоод эх нялхаст 10 хоноод эдгэрч байсан. Аль нь ч бай гарыг нь сойж өлгийдөх л хамгийн чухал байдаг юм шүү. Эх баригч нар нь хүүхдийг төрөх үед жаахан болгоомжтой хааж байвал зүгээр сэн