Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Сэлбэ, Сөгнөгөр, Улз голуудын үерийн түвшин нэмэгдэж 5-10 см орчим давжээ
00

Зургаадугаар сарын 06-ны өдрийн байдлаар Сэлбэ, Сөгнөгөр, Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн. Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчимд, Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчимд үерийн түвшинг 5-10 см орчим давсан байна.
Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.



