Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Б.Батхуяг: Хар тамхитай холбоотой хэрэгт холбогдуулан 19 хүнийг шалгаж байна. 3 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан
00

Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Батхуяг, "Энэ сарын 4-6-ны хооронд 19 хүнийг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдуулан шалгалтын ажиллагааг явуулж байна. Гурван хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Бусад хүмүүс гадуур шалгагдаж байгаа" гэлээ.



