Монголын анхны дүүжин буюу татлагат гүүрийн зураг төслийн ажил дуусаж, 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
20
legacy:duujin teever/дүүжин гүүр 2.jpg

​

Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар хийгдэж буй ТУУЛЫН АВТО ЗАМЫГ НИСЭХИЙН ХУРДНЫ АВТО ЗАМТАЙ ХОЛБОХ “НААДАМЧДЫН ГҮҮР” -ний зураг төслийн ажил дуусаж байна.

Наадамчдын авто зам дээгүүр барих энэхүү гүүр нь 800 у/метр.

Монгол Улсын анхны дүүжин буюу татлагат гүүр болох юм.

legacy:duujin teever/дүүжин гүүр 3.jpg

Энэхүү гүүр нь 2 урсгал, 4-6 эгнээ, 2 талдаа явган хүний замтай байх бөгөөд тулгуурын өндөр нь 65 метр байхаар тооцоолж байна.

Гэрээнд заасны дагуу энэ сард зураг төслийн ажил бүрэн дуусаж 2024-2026 онд барилгын ажил нь хийгдэж ашиглалтад орно.

Нийт 74 сая ам.долларын төсөвтэй уг гүүрийн нийт урт 846.5 у/м байх бол татлагат хэсгийн урт 270 у/м байна.

Энэхүү гүүр баригдсанаар Яармаг Нисэхийн чиглэлийн түгжрэл бүрэн арилж, хотын замын хөдөлгөөний эрчим сайжрах юм.

legacy:duujin teever/дүүжин гүүр.jpg