МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагвыг үзэгчдэд ёсолж, уучлал гуйхыг даалгажээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
60
legacy:2024/06/37642a5f-90ed-4744-8acd-4d92647d1ace.jpg

МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4-р зүйл, “Ёс зүйн дүрэм”-ийн 6-р зүйл, 7-р зүйлүүдийг тус тус үндэслэн:

Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан цолтой Р.Пүрэвдагва нь тодорхой барилдаануудад барилдах үедээ хөлийн цэц, засуулын дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэхгүй байх, эсэргүүцэх үйлдэл, эс үйлдэл гаргасныг, энэхүү байдал нь давтагдаж байгааг ТЭМДЭГЛЭН,

ТОГТООСОН НЬ:

1.Улсын арслан цолтой Р.Пүрэвдагвыг “Ёс зүйн дүрэм”-ийн:

- 3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,

- 3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх;

заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.

2.Р.Пүрэвдагва нь гаргасан зөрчлөө ухамсарлаж, дахин зөрчил гаргахгүй талаараа хүсэлт гаргасан, бусад улсын цолтнууддаа үлгэрлэн идэвх зүтгэлтэй барилдаж буйг харгалзан үзэж, “Ёс зүйн дүрэм”-ийн 7-р зүйлийн 7.1.1-т заасны дагуу “Дахин ёс зүйн зөрчил гаргахгүй байхыг сануулах” шийтгэлийг оногдуулж, мөн зүйлийн 7.1.4-т заасны дагуу “Үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгах”-аар тогтоов.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохих арга хэмжээ авахыг МҮБХ-ны Ажлын албанд мэдэгдэв.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

  • З
    Зохиолч Л.Пүрэвдорж

    Пүрэвдагва чинь Улаанбаатарт суудаг Улаанбаатарын нэг дүүргийн харъяат биш юм уу? Одоо Архангай аймгийн Булган сумд суудаг, тэр сумын харъят уу? Бөхийн цол дуудах, бөхийн барилдааныг мэдээлээхдээ аль хэдий нь Улаанбаатарын харъяат болчихсон хүнийг төрсөн аймаг, сумын нь харъяат гээд л үзээ хараа худлаазалаад байх юм. Иргэний цахим үнэмлэхэнд уг хүн хаанахын харъятыг биччихсэн байдаг шүү дээ. Будилж мунгинах юм байхгүй.

  • З
    Зочин

    yavdag jorlonguudaa ta nar sain tolgoi deeree zalaad bai. udahgui ta nariin amand baanaa daa naaduul cin

  • З
    Зочин

    Ойворгон сагсуу

  • М
    Монгол Улсын иргэн

    Ёс зүйгүй, ухамсар, боловсрол дорой, мангар хар эр баярдаа эрдсэн, гүзээнд дээ, одоогийн бөхчүүд гэж.

  • K
    Kkk

    Jinxene tariaanii soril avchixmaar gants sdak chin naaadax chin shdee..