Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ховдыг урд хөрштэй холбох Байтагийн зам 2025 онд ашиглалтад орно
10

Булган боомт чиглэлийн авто замаас Байтаг хилийн боомт хүртэлх 95 км тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тус чиглэлд автозам барих төсөл өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн юм.
Тус авто зам ашиглалтад орсноор баруун бүс нутаг буюу Ховд аймаг урд хөрштэй Булган, Байтаг гэсэн хоёр боомтоор холбогдох боломж нээгдэж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа тээврийн урсгал нэмэгдэнэ. Мөн манай улсын нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэж, Булган Үенч сумын малчид отор нүүдэл хийх, бэлчээр нутаг сэлгэхэд чухал ач холбогдолтой.



