НИТХ-ын хуралдаанаар С.Зориг агсны хөшөө орчмын 0.08 га талбайн асуудлыг хэлэлцэнэ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2024/10/ням.jpg

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдаан өнөөдөр /2024.06.12/ 09.00 цагаас Нийслэлийн Хангарди ордонд эхэлжээ.

Хуралдаанаар:

• Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн үнэт цаас гаргаж арилжих тухай

• Нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

• Нийслэлийн хэмжээнд үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга, мэдээлэл

• Нийслэл Улаанбаатар хот дахь төр болон нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам батлах тухай

• Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай

• Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай

- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх С.Зориг агсны хөшөө орчмын 0.08 га талбай бүхий газар

- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨААТҮГ-ын 973.3 га талбай бүхий газар... болон бусад асуудлыг хэлэлцэнэ.