Прокурорт бүртгэгдсэн гомдол мэдээллийн ихэнх нь Эрүүгийн болон Зөрчлийн шинжтэй байна

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:88.jpg

Прокурорын байгууллага энэ сарын 10-14 хүртэлх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 304 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авчээ. Нийт 1082 гомдол, хүсэлтийн дийлэнх нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна. Харин шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах 1, ял эдлүүлэх ажиллагаатай холбогдох 2 гомдлыг хүлээн авчээ.

Дээрх хугацаанд 263 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэж, одоо 819 гомдол, хүсэлтийг хянаж байна.

Мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл салбар дахь “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд 23 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг 39 иргэнд өгч ажиллажээ.