Он гарснаас хойш амь насаа алдсан хүмүүсийн 44 хувь нь гол ус, үерийн эрсдлээс болжээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:2025/08/MPAPHOTO202142581.jpg

Он гарснаас хойш осол гэмтлийн улмаас амь насаа алдсан нийт иргэний 44 хувь нь гол ус, үерийн эрсдэлээс болж хохирчээ. Ялангуяа аялал зугаалгын улирал эхэлсэн үед иргэдийг баталгаагүй зам гүүрээр зорчихгүй байх, үер буух эрсдэлтэй голын айв сав, газруудаас холуур, болгоомжтой байхыг сэрэмжлүүлж буй. Гэвч жил ирэх тусам ослоор амь насаа алдаж байгаа хүний тоо нэмэгдэж байгааг онцгой байдлын газраас сануулах боллоо. Он гарсаар усны ослоор 16 хүн нас барсан гэх мэдээллийг өмнө нь өгсөн юм.