Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Борооны ус тогтсон 34000 ам метр талбайг халдваргүйжүүллээ
00

Өчигдөр буюу зургаадугаар 18-ны шөнө орсон аадрын улмаас СХД-ийн 32, 33 дугаар хорооны зарим байршилд борооны ус тогтсон. Борооны ус тогтсон байршилд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.
Тодруулбал, зарим айл өрхийн нүхэн жорлонгийн бохирыг сорон, нийт 27 айлын хашаа, хоёр жалганд просан уусмалаар нийт 34000 ам метр талбайг халдваргүйжүүлсэн байна. Халдваргүйжүүлэлтийг шавхай татарсан үед давтан хийхээр төлөвлөж буй талаар ОБЕГ-аас мэдээллээ.



