Үерийн аюулын бэлэн байдлыг хангуулах үзлэг зохион байгуулж байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:obeg/surgalt/448665409_884283420393552_985236181256856682_n copy.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу ОБЕГ-ын Шуурхай штабаас ажлын хэсэг байгуулагдан яам, агентлаг, нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, Онцгой байдлын хэлтэс, үерийн хамгаалалтын барилга байгууламжид үзлэг зохион байгуулж байна.

Үзлэгээр үерийн гамшгийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, гамшгаас хамгаалах төлөвлөлт, хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, эрсдэлийг бууруулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх юм.

Үерийн аюулын бэлэн байдлыг хангуулах үзлэг 2024 оны 06 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд үргэлжилнэ.

legacy:obeg/surgalt/448561679_884283450393549_7722711860771913309_n copy.jpg legacy:obeg/surgalt/448483450_884283573726870_4193857079702586977_n copy.jpg