Булганы Сэлэнгэ, Баянхонгорын Богдод салхи секундэд 33 метр хүрч онц аюултай үзэгдлийн түвшинд хүрчээ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:oron nutag, huduu/belcheer.jpg

Өнгөрсөн арав хоногт салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 18-25 м/с буюу аюултай үзэгдлийн, Булганы Сэлэнгэ, Баянхонгорын Богдод 33 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Тэгвэл бэлчээрийн ургамлын ургалтын байдал 6 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд буюу Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгорын цөөн сумдын нутгаар муу. Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэрийн нийт, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар хэвийн, бусад нутагт дунд байна.