Цэнгэлдэхийн арын 7600 м.кв талбайг асфальтаар хучиж, наадмын хуушуурын асруудыг байршуулна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:халуун ус/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-1.jpg

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх ард талын 7600 м.кв талбайг зузаан асфальтаар хучиж буй. Уг талбай дээр баяр наадмын хуушуурын нэгдсэн асрууд байршуулахаар төлөвлөжээ.

Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан, "Асфальт хучилт хийгдэж буй талбай дээр баяр наадмын хуушуурын нэгдсэн асрууд (food street) хийхээр төлөвлөсөн. Ногоон зүлэг хийхээр олон хүний хөдөлгөөн урсах тул ингэж төлөвлөлт хийгдсэн. Энгийн өдрүүдэд машингүй бүс байх, иргэдэд чөлөөтэй задгай талбай хэлбэрээр ашиглуулах, тодорхой талбайд хиймэл зүлэг дэвсэх, дугуй унах, жижиг картинг машин унах талбай гаргаж өгөх, авч болдог сүүдрэвчүүд, талбайгаа тойроод жижиг өнгө үзэмжтэй хогийн савнууд төлөвлөж, иргэд суух сандлууд байрлуулна" гэжээ.