С.Зориг агсны хөшөөний хөлийг гинжилсэн иргэнийг олжээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2024/06/хөшөө гинж.jpg

С.Зориг агсны хөшөөг чулуугаар даруулсан сандалд гинжилсэн талаар АН-аас зургаадугаар сарын 18-нд мэдээлэл хийж байв. Тэгвэл цагдаагийн байгууллагаас С.Зориг агсны хөшөөний хөлийг гинжилсэн иргэнийг олжээ.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Энэ оны зургаадугаар сарын 18-ны өдөр “С.Зоригийн хөшөөний баруун хөлийг нь төмөр сандалтай гинжилсэн байна” гэх дуудлага мэдээлэл 10:53 цагт бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, зургаадугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрээс тус үйлдлийг хийсэн иргэн “Э”-г олж, тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэж мэдээлэв.