Хиймэл нууранд хийлдэг гудастай орсон 13 настай хүүхэд осолджээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:usnii odol/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.jpg

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хиймэл нууранд хүүхэд эндсэн харамсалтай осол өчигдөр бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 13 настай хүүхэд хийлдэг гудастай усанд байхдаа осолдож, нас барсан байсныг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Ойрын өдрүүдэд орсон борооны улмаас ихэнх голын ус, хиймэл нуур, тогтоол усны түвшин нэмэгдэж усанд осолдож эрүүл мэнд, амь насараа хохирох эрсдэл өндөр байна.

Иймд хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.