Шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:eruul mendiin daatgal gazar/449156389_803603825195826_1401134521381378768_n.jpg

Шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ

0-18 насны хүүхэд

Тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн

Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг)

Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч

Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн

Ял эдэлж байгаа ялтан тус тус хамаардаг.

Төрөөс шимтгэлийг нь хариуцан төлж буй иргэдийн хувьд 0-18 насны хүүхдийн шимтгэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%–иар, бусад төр хариуцах иргэдийн шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2%-иар тус тус улсын төсвөөс хариуцан ЭМД-ын санд шилжүүлэн төлдөг.

Даатгуулагч-иргэн та эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ www.emd.gov.mn сайтаас хялбархан шалгах боломжтой.