Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
10:20 цагийн байдлаар нийт 280 мянган хүн саналаа өгчээ
00

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчийн санал авах үйл ажиллагаа 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тэгвэл яг одоогоор буюу 10:20 цагийн байдлаар нийт 280 мянга гаруй хүн саналаа өгсөн байна.
Өөрөөр хэлбэл нийт сонгогчийн ирц 13,7 хувьтай байгаа юм. Үүний 13,4 хувь нь эрэгтэй, 13,8 хувь эмэгтэйчүүд байна.



