Улсын хэмжээнд 1 сая иргэн саналаа өглөө /17.00 цагийн байдлаар/

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2024/06/санал өгөх-1.jpg

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчийн санал авах үйл ажиллагаа өнөөдөр /2024.06.28/ өглөөний 07:00 цагт эхэлсэн бөгөөд оройн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тэгвэл яг одоо буюу 16:43 цагийн байдлаар нийт 1 сая иргэн УИХ-ын сонгуульд саналаа өгсөн байна. Өөрөөр хэлбэл нийт сонгогчийн ирц 48.2 хувьтай байгаа юм. Хүйсийн хувьд авч үзвэл 45.5 хувь нь эрэгтэй, 51.4 хувь нь эмэгтэйчүүд байна.

Сануулахад, энэ удаагийн сонгуульд нийт 2,224,233 иргэн санал өгөх ёстойгоос 2,079,234 иргэн үндсэн сонгогчоор оролцох юм.