Улсын хэмжээнд сонгуулийн ирц 50 хувийг ДАВЛАА

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:Songuuliin huuli 2024/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.jpg

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. 17.09 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 1 сая 39310 сонгогч саналаа өгч санал хураалтын ирц 50 хувийг давлаа. Энэ жилийн сонгуулийн ирц, идэвх сайн байгааг цахим орчинд иргэд онцолж байна.

Тэгвэл, өнгөрсөн 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 17.00 цагт 50 хувийг давж, 52.6 хувьд хүрч хуулийн босго давж байсан юм. Товчхондоо, энэ удаагийн сонгуулийн ирц 2020 оны ирцээс нэмэгдсэн зүйл байхгүй. Залуучуудын ирц хангалтгүй хэвээр байна.

Санал хураалт 22.00 цагт өндөрлөнө.