Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Санал хураалт дуусахад 90 минут үлдлээ
00

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчийн санал авах үйл ажиллагаа өнөөдөр буюу 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тэгвэл яг одоогийн байдлаар санал хураалт дуусахад 1 цаг 30 минутын хугацаа үлдлээ.
Түүнчлэн одоогоор нийт 1,3 сая гаруй иргэн саналаа өгсөн бөгөөд нийт сонгогчийн ирцийн хувь 63,5-д хүрээд байна.



