Наадмаар барилдах 16 хүртэлх насны хүүхдүүдийг даваа, мягмар гарагт бүртгэнэ

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:бөх/252469484_1006307183247674_7116078189023643927_n (2)-Recovered-Recovered-Recovered-Recovered-Recovered.jpg

Үндэсний их баяр наадмаар барилдах бөхчүүдийг 3 хоног бүртгэх талаар бид мэдээлсэн. Тэгвэл хүүхдийн барилдаанд барилдах 16 хүртэлх насны бөхчүүдийг энэ сарын 8, 9-нд 10:00-18:00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ.

Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх /гадаад паспорт байж болно/, 2 хувь цээж зурагтай өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм.