Үндэсний их баяр наадмаар зодоглох бөхчүүдийг бүртгэж эхэллээ

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Naadam buh 2022/5 dawaa/1.jpg

Тулгар төрийн 2233, Их монгол улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 512 бөх зодоглох бөгөөд барилдах бөхчүүдийн бүртгэл эхэллээ.

Бүртгэл өнөөдрөөс эхлэн энэ сарын 09-нийг хүртэл 10:00–19:00 цагийн хооронд МБӨ-нд явагдах юм.

Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, иргэний үнэмлэх, цээж зурагтайгаа өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна.