Х.Ганхуяг: Хэн үг хэлэхийг заагаад байвал яаж мэтгэлцээний зарчмаар явах юм бэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Hassuuriin ganhuyag/ганхуяг-1.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр зарим гишүүд УИХ-ын дэгтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэв. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Дэгтэй холбоотойгоор өөрчлөлт хийх хэрэгтэй байна. 126 гишүүнтэй болгоод, нийгмийн төлөөллийг нь оруулж ирсэн ч хэн үг хэлэхийг заагаад байвал яаж мэтгэлцээний зарчмаар явах юм бэ" гэсэн бол,

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Та өөрөө 76 гишүүний 1 байж, энэ дэгийг баталсан. Нэг удаа үг хэлээгүйн төлөө ингэж ярьж болохгүй" гэж хариу тайлбар өгсөн юм.