ЧУУЛГАН: Дөрвөн байнгын хорооны даргыг сонголоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:chuulgan 2024/чуулган.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны дарга нарыг сонгохыг дэмжих томъёоллоор санал хурааж, гишүүдийн олонхын саналаар байнгын хороодын дарга нарыг сонголоо. Тодруулбал,

ТББХ-ны даргаар Ж.Бат-Эрдэнийг, АБГББХ-ны даргаар Г.Тэмүүлэнг, Төсвийн байнгын хорооны даргаар Ц.Даваасүрэнг, ХЗБХ-ны даргаар Д.Цогтбаатар нарыг тус тус томилсон юм.