ПАРИС-2024: Чөлөөт бөхийнхний салхийг хагалж ОУХМ Э.Дэлгэрмаа өнөөдөр барилдана

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2024/08/454037618_900984252062726_5622705377098689354_n.jpg

“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт болон сонгомол барилдаан өнөөдөр эхэлнэ. Сонгомолын 60, 130кг бөхийн чөлөөт барилдааны эмэгтэйчүүдийн 68 кг-д дэлхийн шилдгүүд өрсөлдөнө. Манай улсаас эмэгтэйчүүдийн 68 кг-д "Белград-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Ази тивийн мөнгө, хүрэл медальт, ЦЕГ-ын Хүч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа өрсөлдөнө. Манай бөх эхний даваанд Олимпын хүрэл, дэлхийн аваргын алтан медальт Киргизстаны Мээрим Жаманзароватай учраа таараад байна.