“MEC” СУДАЛГАА: Х.Нямбаатарын үйл ажиллагаанд өгөх иргэдийн үнэлгээ өмнөх саруудаас НЭМЭГДЖЭЭ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
150
legacy:nyambaatar hotin darga/нямбаа.jpg

Улстөрчдийн рейтингийн судалгааг гаргадаг MEC судалгааны байгууллагаас долоодугаар сарын судалгаагаа олон нийтэд танилцууллаа. Тодруулбал, улс төрийн нам эвсэл, тэдгээрийн үйл ажиллагаа, таалагддаг улс төрчдөөс гадна Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны үнэлгээ чиглэлд гарсан судалгааны дүнг ч багтаасан байх аж.

Тухайлбал, "Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын үйл ажиллагаанд 1-10 хооронд оноогоор үнэлгээ өгнө үү" гэх асуулгад нийслэлд оршин суудаг сонгуулийн насны 850 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар авчээ. Судалгаагаар үнэлгээ нь 4.2 гэж гарчээ. Өөрөөр хэлбэл, 10 онооноос 4.2 оноогоор судалгаанд оролцсон иргэд дүгнэсэн гэсэн үг.

Үүнд, эерэг үнэлгээ өгсөн иргэдийн 13 хувь нь ажлаа хийж л байгаа, 12 хувь нь хот тохижилт, 5 хувь нь замын түгжрэл бууруулах тал дээр ажиллаж байгаа гэж дүгнэжээ. Харин сөрөг буюу /-/ үнэлгээ өгсөн иргэдийн 25 хувь нь түгжрэл, 21 хувь нь "Сэлбэ голын бургасыг үгүй хийсэн", 13 хувь нь "Үр дүнтэй шийдвэр байхгүй" гэжээ.

Харин өмнөх саруудтай харьцуулахад энэ нь өссөн үзүүлэлт болохыг доорх зурагаас харж болохоор байгаа юм. Түүний үнэлгээ 2023 оны долоодугаар сараас хойш 2.2-3.2 хооронд байжээ.

legacy:nyambaatar hotin darga/453787696_802407935312444_2019826182119660987_n.jpg
Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Орон нутгийн сонгуулийн өмнөх шоу

  • З
    Зочин

    Ажлыг хурдтай эрчтэй хийж байгаа, алдаж онох асуудал байдаг л байх хүн л юм хойно амжилт хүсэе, хотын захиргаанд

  • З
    Зочин

    Шал худлаа?????????

  • Z
    Zochin

    Зүгээр л ажлаа л хийж байхад нь юунд нь магтах вэ дээ. Үнэн поп гар юмаа нээрээ энэ Нямбаатар гуай.

  • B
    Buural baatar

    Minii ajillaj bsan uyes 10dahin ih hurdtai ajillaj bna zaluu dargadaa amjilt husie jbisherch bnaa buural baatar ni

  • З
    Зочин

    Маш сайн ажиллаж бгаа , цаашид хотхон хоорондох нэг хүний гарц гаргаж баймаар бна .

  • З
    Зочин

    Нямбаатар маш сайн ажиллаж байгаа яадаж биёэр очиж шийдвэрээ эхлүүлдэг, очиж хянадаг тэрнээс нэг шийдвэр гаргадаг нөгөө хахууль авагч нь юмуу цүнк баригч нь домоглоод байвал хэцүү хуулийн хүн болохоор сайн ажиллаж байна хэлэх үг алга даа. Танд амжилт эрүүл энхийг хүсье.

  • З
    Зочин

    Маш сайн ажиллаж байгаа шүү. Энэ хүмүүс хүний хийж байгаа ажлыг хардаггүй юм байх даа. Троллуудын ажиллагаа явагдаад байна уу

  • З
    Зочин

    Маш сайн ажиллаж байгаа амжилт хүсэе

  • З
    зочин

    Сайн ажиллаж байна. Сайн байна

  • З
    Зочин

    За шаалдаа бадмаа Нянбактер зүгээр л далд ор

  • Х
    Хотын иргэн

    Нямка боломжийн сайн ажиллаж байгаа. Хот бол аж ахуйн ажил маш хүнд ажил шүү дээ. Хөрөнгө мөнгө шаардсан ажлууд байдаг учраас улстөртэй засагтай холбоотой байхгүй бол бас хэцүү гэхдээ хөөрхий зүтгэж л байгаа.

  • Z
    Zochin

    Өмнөх дарганцаруудаас илүү ажиллаж байгаа. Иргэд хүний хийсэн ажлыг зөвөөр харж сурах, үнэлж сурах хэрэгтэй шүү

  • З
    Зочин

    Пялдагадахаа боль!

  • З
    Зочин

    Энэ залуугийн зүтгэлийг үнэлж байна. Хотын өмнөх дарга нарын лай ланчигийг Нямбаатар үүрч тэдний тарьсан балгийг цэвэрлэж яваа нь үнэн