Ахуйн үйлчилгээний уулзвараас “Өргөө“ кино театрын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2024/08/бсбый.jpg

Баянгол дүүрэг, Ахуйн үйлчилгээний уулзвараас Өргөө кино театрын уулзвар хүртэлх авто замыг наймдугаар сарын 03-ны өдрийн 23:00 цагаас эхлэн хаагаад байсан билээ. Тус авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээг хийж, өнөөдрөөс зорчих хөдөлгөөнийг нээлээ.