СУРВАЛЖИЛГА: Автобусны төлбөрөө банкны карт ашиглан төлдөг болсонд иргэд сайшаалтай байна

Сурвалжлага
AltanzagasУнших: 4 мин 8 сек
80
legacy:avtobus/н3.jpg

Нийслэл хотын хэмжээнд өдөрт дунджаар 1000-1100 нийтийн тээврийн автобус үйлчилгээнд гардаг. Харин 500-600 хүн зорчдог гэх тоон мэдээлэл бий. Олон жил парк шинэчлэл хийгдээгүй байсан энэ салбар сүүлийн жилүүдэд автобусны чанар, хүртээмждээ онцгой анхаарч, хамгийн сүүлд л гэхэд 600 ширхэг том оврын автобус худалдан авч, үйлчилгээнд гаргасан байдаг. Харамсалтай нь шинэ автобус иргэдэд үйлчилж эхэлснээс хойш соёлгүй, ухамсаргүй иргэд автобусны эд ангийг эвдэх, usb оролт руу бохь, цаас чихэх гэх мэт сөрөг хандлага гаргаж байв. Гэтэл одоо бэлэн мөнгө хийх хайрцагт уранхай мөнгө, цаас зэргийг хийх тохиолдол гарч байна. Тиймээс UBN.mn сайт энэ удаагийнхаа сурвалжилгаар нийтийн тээврийн чанар хүртээмж сайжирсан эсэх бас ямар асуудал тулгамдаж буй талаар бэлтгэн хүргэж байна.

Нийслэл УЛААНБААТАР ХОТ

Нийслэлчүүдийн өдөр тутмын амьдралын гол унаа бол автобус. Тиймээс иргэдийн жаргал зовлонг хамгийн сайн мэддэг хүмүүс бол автобусны жолооч гэж хэлж болно. Тиймээс бид сурвалжилгынхаа явцад "Зорчигч тээвэр 5-р баз"-ын жолооч Б.Солонготой ярилцсан юм.

Иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ соёлтой үйлчлүүлэхийг хүсэж байна

legacy:avtobus/н2.jpg

"Нийтийн тээврийн салбарт ажиллаад 13 жил, жолооч болоод 7 жил болж байна. 3 сарын өмнө шинэ автобусаа авч, нийтийн тээврийн үйлчилгээнд гарсан. Шинэ болоод ч тэр үү чанар, аюулгүй байдлын хувьд үнэхээр сайн байна. Өвөлдөө дулаахан, зундаа сэрүүхэн. Ажиллахад их тухтай, таатай байгаа.

Саяхнаас нийтийн тээврийн автобусны төлбөрийг банкны карт ашиглан төлөх боломжтой болсон. Шинэ төхөөрөмж болон бэлэн мөнгө хүлээн авах хайрцгийг байршуулсан байгаа. Иргэд ч автобусны картгүй бол банкны картаараа төлбөрөө төлөөд явж байна. Харамсалтай нь зарим иргэдийн зүгээс ухамсаргүй үйлдэл их гаргах юм. Жишээлбэл, 500 төгрөгөө төлөхгүй хайрцаг руу цаас хийх, мөнгөө урж тастаж хийх, ослын үед ашиглах гар алхыг хулгайлах, Usb оролт руу юм чихэх гэх мэт сөрөг хандлага гаргаж байна.

Нэг үеэ бодвол манай иргэд их соёлтой болчихсон шүү дээ. Харамсалтай нь ганц нэг ухамсаргүй хүнээс болж нийтээрээ муу хэлүүлж байгаад харамсалтай байна. Тиймээс иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ соёлтой үйлчлүүлэхийг хүсэж байна" гэсэн юм.

Бид үргэлжлүүлэн, Нийтийн тээврийн бодлогын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос тодруулга мэдээлэл авсан юм. Тэрбээр,

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд ирэх 10-р сард угсраа автобус авна

legacy:avtobus/н1.jpg

"Нийтийн тээврийн парк шинэчлэлтэд Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн удирдлагуудаас онцгойлон анхаарч өнгөрсөн жилүүдээс эхлэн парк шинэчлэлийг хийгээд явж байна. 2019-2024 оны хугацаанд нийт 1119 тээврийн хэрэгсэл татан авсан байна. Энэ жилийн хувьд угсраа автобус авахаар төлөвлөсөн байгаа. Энэ автобусны үйлдвэрлэл эхэлчихсэн үргэлжилж байгаа. Ирэх 10-р сард нийслэлд орж ирээд үйлчилгээнд бэлэн гарахаар төлөвлөгдөөд явж байна" гэлээ.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн, "Өмнө нь зөвхөн автобусны картаар болон NFC дэмжигч картаар төлбөрөө төлдөг байсан бол одоо бүх банкны карт уншиж болдгоороо давуу талтай болсон" хэмээсэн юм.

1000-1100 нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилж байна

legacy:Visual Toim/автобус виузал/Copy of Tusviin aldagdal (3).gif

Тун удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн салбарын ачаалал эрс нэмэгдэнэ. Үүний гол бэлтгэл бол хөдөлгөөнд оролцож буй нийтийн тээврийн автобуснуудын тоо юм. Тэгвэл 2022-2023 онд өдөрт 950-980 тээврийн хэрэгсэд үйлчилгээнд явж байсан ба 2024 онд 1000-1100 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллаж байна.

Тэгвэл иргэдийн зүгээс нийтийн тээврийн парк шинэчлэлд ямар дүгнэлт өгч байна вэ,

Автобусны төлбөрөө банкны карт ашиглан төлдөг болсонд баяртай байна

legacy:avtobus/сөсөсөсөс.jpg

Иргэн А, "Мэдээж нийтийн тээврээр үйлчлүүлэлгүй яахав. Шинэ автобус үйлчилгээнд гарч эхэлсэнд таатай байгаа. Ядаж л хуучин автобус биш учраас агааржуулалт сайтай юм байна лээ. Бас өөр давуу тал ихтэй санагдсан. Түүнээс гадна автобусны төлбөрөө дан ганц автобусны картаар бус бусад банкны карт ашиглан төлдөг болсон байна лээ. Ер нь манай улсын хөгжил дэвшил ойрхон ирж байна" гэв.

Иргэн Б "Шинэ автобус үйлчилгээнд гарч эхэлснээс хойш их тухтай байгаа. Ялангуяа виза картаараа 500 төгрөгөө төлж болдог болсон нь таалагдсан. Автобусны картаа хаяж гээгдүүлсэн, мартсан үед их хэрэгтэй санагдсан. Бас нийтийн тээврээр зорчиж байгаа хүмүүсийг соёлтой үйлчлүүлээрэй, бие биедээ хүндэтгэлтэй хандаарай гэж уриалмаар байна" гэлээ. Мөн түүнчлэн,

МОБАЙЛ ЦЭНЭГЛЭЛТИЙГ иргэдийн түгээмэл ашиглах болсон аппликейшнүүдэд нэвтрүүлэв

legacy:Visual Toim/автобус виузал/Copy of Tusviin aldagdal (4).gif

Цахим шилжилт бол энэ салбарт зайлшгүй шаардагдаж буй зүйл. Үүний эхлэл болгож иргэдийг автобусанд зорчиход шаардагдах смарт картаа гар утаснаасаа цахимаар цэнэглэх боломжийг үе шаттай нэвтрүүлж буй. Тодруулбал, мобайл цэнэглэлтийн үйлчилгээг хэд хэдэн байгууллагуудтай хамтран нэвтрүүлсээр байна. Тухайлбал, 2020 оны 11 сард HiPay-тэй хамтран нэвтрүүлсэн бол 2022 онд Тапатрип, Токи аппликейшнээр цэнэглэх үйлчилгээг, 2023 онд Голомт банкны Social Pay аппликейшны хэрэглээнд нэвтрүүлсэн байдаг. Эдгээр нь иргэдийн хувьд түгээмэл хэрэглэгдэх болсон аппликейшнүүд юм.

Хэдхэн жилийн өмнө л гэхэд нийслэл хотод эвдэрч хэмхэрсэн, хугацаа нь дууссан, өвөл нь хөлдүү, зун нь халуун автобуснууд үйлчилгээнд гардаг байсан бол өнөөдөр бага ч гэсэн өөрчлөлт оржээ. Харамсалтай нь ухамсаргүй иргэд өнөө л хуучин автобусаар үйлчлүүлдэг байсан шиг соёлгүй үйлдэл гаргасаар байна. Иймд нийтийн тээврийн өнгө төрх болон автобуснуудын насжилтад өөрсдийн хувь нэмрээ оруулж бас төлбөрөө төлж, соёлтой үйлчлүүлдэг болохыг нийт иргэддээ уриалж байна.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Я
    Ямбий короб2 жил өмнө

    Шинэ гэх хятадын бөгсөө чирсэн оцгор хар автобуснууд бас лаларуудын олж ирсэн дараачийнх нь хог бололтойдогоо.

  • З
    Зочин2 жил өмнө

    Тарж унах шахсан 2 ноймор 61 ноймор зайлуулаач писда

  • З
    Зочин2 жил өмнө

    Шархаданд амьдарч байгаа хүмүүсийг нохойноос дор үзэхээ болиоч. Тэр явж байгаа ямбий үмхий автобусаа зайлуулаач

  • З
    Зочин2 жил өмнө

    Автобусны төлбөрөө смарт карт том хүн сард 25000 хүүхэд сард 8000 гишүүн болоод Автобусанд зорчигчдог карт байдаг энэ бол улаанбаатар хотын хариалтай иргэд үйлчилүүлдэг карт аймаг сумын иргэд банкины картаа автобусанд уншуулаад бэлэн мөнгө жолоочид өгөхгүй нийтийн зорчигч тээврийн автобусанд үүрэг хариуцлагатай байх хэрэгтэй байна монголчууд хариуцлагагүй байна зарим нь автобусанд үнэгүй орж суугаад явдаг

  • Д
    Д....н.2 жил өмнө

    Нийтийн тээврийг үнэгүй болгох хэрэгтэй.

  • З
    Зочин2 жил өмнө

    Соёлтой байцгаая аа!!!!!!

  • H
    Hog2 жил өмнө

    Hog ymaa

  • З
    Зочин2 жил өмнө

    За тэр угсраа автобус ёстой хэрэггүй шүү одоо яавж байгаа тэр цэнхэр бол бөглөөний автобус дээр нэг л их урт болхоос доторх зай энэ тэр жижэгхэн ёстой хэрэггүй эд