ЭЕРЭГ СУРВАЛЖИЛГА: 70 жил нөхөрлөсөн бид НАСААРАА НЭГ АНГИЙНХАН

Сурвалжлага
AltanzagasУнших: 1 мин 12 сек
30
legacy:2024/08/оо1 (3).jpg

Тэртээ 1954 оны есдүгээр сарын 01-ний өдөр томдсон цүнхээ үүрсэн тэрсхэн балчрууд Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Гэгээрлийн яамны туршлага бааз, 1-р сургуульд элсэн оржээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 70 жилийн хугацаанд хамтдаа байж бие биеийнхээ зовлон, жаргалыг хамтдаа хуваалцаж, анхны 11-р анги гэдгээ бас ангийн багш Д.Дугараараа бахархан ярих 11а ангийнхныг Ubn.mn сайт онцолж байна.

Өдгөө 80 насны босгыг алхсан тэд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн үнэтэй хувь нэмрээ оруулсан нь өмссөн хувцасных нь энгэр дээрээс илхэн харагдана.

legacy:2024/08/оо1 (2).jpg legacy:2024/08/оо1 (4).jpg

10 жилийн дурсамж хүн бүхний сэтгэлд тодоос тод үлддэг тул энэ ангийнхан инээд цалгисан дурсамжаа ярихдаа их л баяртай бас хөнгөн гунигтай хүүрнэцгээнэ. Арга ч үгүй биз амьдралынх нь анхны алхам, анхны А үсэг гээд бүгдийг эхнээс нь хамтдаа туулсан тул 70 жилийн өмнөх дурсамжаа яаж ч мартах билээ.

Бас тэд өнөөдөр аль хэдийнээ 4 үеэ үзсэн ч өдөр, хоног алгасалгүй уулзалдан, бие биеийнхээ төрсөн өдөр, тэмдэглэлт баярыг ч хамтдаа тэмдэглэдэг гэнэ. Тэр ч бүү хэл ангийнхаа нөхдийн хань ижлийг ч нэг ангийнхан мэт санаж, хүргэн, бэр гээд л хамтдаа өтөлцгөөж яваа аж.

legacy:2024/08/оо1.jpg legacy:2024/08/оо1 (1).jpg

Яг л энэ ангийнхнаас хойч үеийн залуус суралцаж, нэг ангийнхаа нөхдийг эргэн нэг санаж, насаараа хамт байхгүй ч хааяа ч болов уулзалдаж байхыг энэхүү сурвалжилгаараа дамжуулан бас 11а ангийн ах эгч нараараа үлгэрлэн харуулахыг хүслээ.

Та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2 жил өмнө

    Эцэг эхээс дуудах нэртэй л баймаар. Нэр төр, гавьяа шагналыг бичсэн бол гэж бодов. Тасралтгүй 70 жил үерхэнэ гэдэг хүмүүн заяанд мөн ч урт хугацаа шүү. Бүгдэд эрүүл энхийг ерөөе

  • И
    ИРГЭН2 жил өмнө

    Олон жилийн үерхэл гэдэг агуу сайхан зүйл шүү!!! Энэ яваа насны жаргал зовлонгоо хуваалцаж явна гэдэг юуугаарч орлууламгүй тансаг мэдрэмж

  • З
    Зочин2 жил өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol