2025 оны төсвийн төслийн талаар Сангийн яамнаас 11:00 цагт мэдээлэл хийнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Javhlan said/BMPA5979-109.jpg

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, 2025 оны Монгол Улсын төсвийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барьсан билээ. Тэгвэл өнөөдөр 11:00 цагаас төсвийн төслийн талаар Сангийн яамнаас мэдээлэл хийхээр болжээ.

Ташрамд, ирэх оны эдийн засгийн өсөлтийг 8 хувь байна гэж төсөөлсөн тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм.