2023 ОНЫ ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТ: БШУ-ны сайд асан Л.Энх-Амгалан 4.9 тэрбум, ХНХ-ын сайд асан Х.Булгантуяа 2.3 тэрбум, УУХҮ-ийн сайд асан Ж.Ганбаатар 1.1 тэрбум төгрөгийн төсвийг ЗОРИУЛАЛТЫН БУСААР үр ашиггүй зарцуулжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 59 сек
100
legacy:Tusuv/Tuvsiin zartsuulalt.jpg

Өнгөрсөн баасан гарагт хаалтаа хийсэн УИХ-ын ээлжит бус чуулганаар 2023 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн баталсан. Аудитын дүгнэлтээр багагүй зөрчлүүд илэрсэн байдаг. Иймд бид тухайн зөрчлүүдийн мэдээллийг та бүхэнд цувралаар хүргэж байна. Тухайлбал, төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайд нарын мөнгөн хөрөнгөд хийсэн аудитын дүгнэлтээр дараах зөрчлүүд илэрчээ. Тодруулбал,

Нэгдүгээрт, нийт 9 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг санхүүгийн тайланд тусгаагүй, зөрүүтэй тайлагнасан, эдийн засгийн ангилал хооронд гүйлгэн зарцуулжээ. Үүнээс, Шүүхийн ерөнхий зөвлөл 3 тэрбум, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо 2.7 тэрбум, Гадаад харилцааны сайд 0.1 тэрбум төгрөгийг эзэлж байна.

Хоёрдугаарт, орлогын төлөвлөгөө тасалсан, улсын төсөвт төвлөрүүлбэл зохих түрээсийн орлого, зарцуулаагүй үлдэгдлийг төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлээгүй, үндсэн үйл ажиллагааны орлогыг нэмэлт санхүүжилтийн дансаар авч зарцуулсан 2.9 тэрбум төгрөг байгаа аж. Үүнээс, Соёлын сайд 1 тэрбум, ХНХ-ын сайд 0.6 тэрбум, БШУ-ны сайд 0.4 тэрбум, Шүүхийн ерөнхий зөвлөл 0.3 тэрбум, Төрийн албаны зөвлөл 0.3 тэрбум БХБ-ын сайд 0.2 тэрбум төгрөг байна.

Зориулалтын бусаар ашигласан 13.9 тэрбум төгрөг байна

Гуравдугаарт, баталсан төсвийг хэтрүүлсэн, зориулалтын бусаар үр ашиггүй зарцуулсан 13.9 тэрбум төгрөг байна. Үүнээс, тухайн үеийн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хамгийн их буюу 4.9 тэрбум, Улсын ерөнхий прокурор 3 тэрбум, ХНХ-ын сайд 2.3 тэрбум, УУХҮ-ийн сайд 1.1 тэрбум, Соёлын сайд 0.9, Сангийн сайд 0.5 тэрбум, Эрүүл мэндийн сайд 0.5 тэрбум, Эрчим хүчний сайд 0.4 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулжээ.

Дөрөвдүгээрт, шүүхийн шийдвэрээр олгосон нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээр буцааж төлүүлээгүй 11.3 тэрбум төгрөг байна. Үүнээс, УУХҮ-ийн сайд 5.7 тэрбум, БШУ-ны сайд 3.3 тэрбум, ХНХ-ын сайд 1 тэрбум, Соёлын сайд 0.5 тэрбум, Эрүүл мэндийн сайд 0.3, Эрчим хүчний сайд 0.2 тэрбум, БХБ-ын сайд 0.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна.

-Хүчин төгөлдөр бус баримтаар хүлээн зөвшөөрч бүртгэсэн 256.3 тэрбум төгрөгийн гүйлгээ-

Тавдугаарт, хүчин төгөлдөр бус баримтаар хүлээн зөвшөөрч бүртгэсэн 256.3 тэрбум төгрөгийн гүйлгээ байна. Үүний хамгийн их нь буюу 234.6 тэрбум нь УУХҮ-ийн сайд, Сангийн сайд 12 тэрбум, БХБ-ын сайд 3.1 тэрбум, БШУ-ны сайд 1.9 тэрбум, ХНХ-ын сайд 1.3 тэрбум, ХХААХҮ-ийн сайд 0.7 тэрбум, ХЗДХ-ийн сайд 0.6 тэрбум, БОАЖ-ын сайд 0.6 тэрбум, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо 0.3, Эрүүл мэндийн сайд 0.2 тэрбум, Улсын ерөнхий прокурор 0.2 тэрбум, ЦХХХ-ын сайд 0.2 тэрбум, Соёлын сайд 0.1 тэрбум, ЗТХ-ийн сайд 0.1 тэрбумыг эзэлж байгаа юм.

legacy:зарцуулалт.JPG
Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    жирийн багшид хүүхэд сургуульд оруулж өгсөн гөөд 100к өгсөн чинь хэрэгт татсан, Тэрбумаар идсэн сайдыг яадаг вэ?????

  • З
    Зочин

    Монголыг Самарч монголын гэх хөрөнгө мөнгө баялгийг ямар ч үр ашиггүй (зөвхөн өөрсдөдөө ашигтай л байлгаж) болгож байлгаж байсаар өнөөдрийг хүрсэн байх одоо гишүүдийн тоо нэмэгдсэн бас л үр ашиггүй зардал хөрөнгө мөнгөний асуудал болсон юм шиг

  • Ж
    Жадамбаа

    Балиар хулгайчууд . Эмэгтэй сөйд нар нь хшртэл хулгайч. Номии Монол тилевиз хүүгээ яамэы мөнгийг ургсгасан . Булгантуяа ядуучуудын мөнгийг ямбандах бас сонгуульдаа хэргэлсэн. 10 зөвлөхтэй байсан гээ биздээ Яамны хамгийн дээд давхарт хүн гаргадаггүй өарийн авчирсан хүмүүстэй жаргаж суудаг байсан. Яамны Бу явж бид баярлав гэж найралсан гэж бөйгаа. Ийм л байнадаа

  • З
    Зочин

    Гүйлгээ бүрийн тайланг шаардаж баймаар бна хариуцлага тооцоочээ!!!!!!

  • Д
    доровгор

    энх амгалан гэж мсs гелег боловсролын сайд МАШ МУУ БУУР МААААШ МУУГИЙН МУУГИЙН МУУ хийсэн муу гелег доровгор гелег

  • З
    Зочин

    Энхамгалан муу новш худгайч юм байж найрамдалын отгоо багшийг минь оролдохоо боль танай орчлон сургууль хүүхдүүдийн хоолны хордлогод өөрсдөө буруутай

  • Х
    Хог

    УУХҮСайдын багц зөрчилтэй гарах нь аргагүй байхаа. Сайдад буруу юу бол санхүүгийн хэлтсийн дарга нь хэтэрхий сэргэлэн нь дэндсэн, Говийн ноолуурыг даргын айлчлалын бэлэг гэж 30% хямдралтай аваад яамандаа үнээр нь шахаж мөнгө унагадаг байх. Хардах эрх байгаа ард түмэнд. Өөрөө онгирч ярьсан хов яриа ч яваа байх. СЯ-аас алдаа гаргаж халагдаж ажлаасаа гарч байсан олон жилиын дараа тушаалаа засуулаад дарга болсноо гайхуулдаг шидтэй хүүхэн гэсээн. Хов. АТГ шалгаа

  • З
    Зочин

    Хэ хэ ийм л худлаа нөхдүүд чадваргүй сэтгэлгүй мэдлэг ухаангүй байж дээ ийм л хүмүүсийг сонгож дээ ер нь өөрсдийн л амьжиргааг л боддог байлгүй үр ашиггүй гэдэг цаанаа учиртай байх оо

  • З
    Зочин

    Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

  • З
    Зочин

    Авилга хорооллын эзэн Чойжилсүрэнг зайлуулаачээ Данхаа. Чадахгүй бол хөтлөлцөөд зайл