Х.Нямбаатар: Миний бие ИТХ-ын сонгуульд СХД-т нэр дэвшиж байгаа. УИХ-ын сонгуульд нэр дэвшээд, ялалт байгуулж чадаагүй хүмүүсийг НЭР ДЭВШҮҮЛЭЭГҮЙ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:nyambaatar hotin darga/MPA_9327 copy.jpg

Энэ удаагийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр дуусаж байна. Иймд улс төрийн намууд хурлаа хийж, нэр дэвшигчдээ тодруулах гэж байгаа юм. Нийслэлийн МАН-ын дарга, НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нэр дэвшүүлэлттэй холбоотойгоор мэдээлэл өглөө. Тэрбээр,

"Өнөөдөр бол нийслэлийн намын хороо нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд хүргүүлэх өдөр. Бид нэр дэвшигчдээ тодруулахаас өмнө өнгөрсөн наймдугаар сард хэд хэдэн удаагийн судалгаа явуулсан. Ирэх 4 жил буюу их бүтээн байгуулалтууд хийгдэх он жилүүдэд нийслэлчүүдийг инженер, эдийн засагч, хуульчид төлөөлвөл зүйтэй гэдэг судалгааны үр дүн гарсан. Энэ үр дүнд тулгуурлаж, нэр дэвшүүлэлтээ хийж байна.

Энэ удаагийн нэр дэвшүүлэлтэд 1980, 1990-ээд онд төрсөн, шинэ цаг үеийн бүтээн байгуулалтыг ид хийх залуучуудыг дэвшүүлсэн гэдгээ хэлье. Эцсийн сонголт бүхэн иргэд, сонгогчдын гарт байдаг. Сонгогчдын маань сонголт мэргэн байх болтугай.

Бидний баримталж буй нэг зарчим бол УИХ-ын сонгуульд нэр дэвшээд, ялалт байгуулж чадаагүй хүмүүсийг энэ удаагийн ИТХ-ын сонгуульд дэвшүүлээгүй. Нийслэлийн ИТХ-ын сонгууль бол нийслэлийн парламент.

Миний бие өөрөө СХД-т нэрээ дэвшүүлж байгаа" гэсэн юм.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нянбактер фсдаг л зайлуулчих юмсаан

  • Z
    Zochin

    Чаагаад байгаарай. Хальт харахад л Сумьяабаатар, Баярчимэг гээд л дурайж байгаа юм бишүү. Эсвэл худлаа мэдээ юмуу.

  • З
    Зочин

    НЯМБААТАР АЖЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛ

  • Х
    хотын даргад

    ОРБИТ - НАЙРАМДАЛЫН замын засварт анхаарлаа хандуулна уу?