Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
М.Энхболдын охин Э.Хулан ИТХ-ын сонгуульд СХД-т нэр дэвшинэ
20

Өчигдөр улс төрийн намууд хурлаа хийж, энэ удаагийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар даргатай нийслэлийн МАН-ын хороо 45 нэр дэвшигчээ тодруулсан юм. Тухайлбал,
Сонгинохайрхан дүүрэг 10 мандаттай бөгөөд МАН-аас Х.Нямбаатар, Ц.Төрхүү тэргүүтэй 10 хүнийг нэр дэвшүүлсэн байдаг. Тэдгээрийн дунд УИХ-ын дарга асан Миеэгомын Энхболдын охин Э.Хулан нэр дэвшихээр болжээ. Э.Хулан өмнө нь СХД-ийн ИТХ-д улиран сонгогдож байсан юм.



