ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ИРЦ: 7 удаа хуралдсан чуулганыг Д.Батлут 4 удаа тасалж, Х.Баттулга, Ж.Ганбаатар хоёрт нь л суусан бол Д.Ганмаа нэг ч хуралдаанд оролцоогүй байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин 53 сек
680
legacy:gishuud/457383619_883924990263295_8866152571697993204_n.jpg

УИХ ээлжит бусаар хуралдаж, Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан билээ. Тэгвэл УИХ-ын Тамгын газраас гишүүдийн ирцийн мэдээллийг нийтэд ил болголоо. Ээлжит бус чуулган нь наймдугаар сарын 12-30-ны хооронд хуралдсан юм.

Бид энэ удаагийн ээлжит бус чуулганд хамгийн идэвх, оролцоо муутай буюу хамгийн их хоцорсон, тасалсан гишүүдийг нэрлэж байна.

-УИХ-ын гишүүн Д.Батлут 7 хуралдааны 4-ийг нь ТАСАЛЖЭЭ-

legacy:batlut/MPA_6254.jpg

Нэгдүгээрт, ээлжит бус чуулганыг хамгийн их тасалсан гишүүнээр 4-р тойрог буюу Хөвсгөл, Орхон, Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Дамбын Батлут нэрлэгдэж байна. Тэрбээр нийт 7 хуралдаанд оролцох ёстойгоос хүндэтгэх шалтгаангүйгээр 4 удаа тасалсан байна. Түүний хувьд Орхон аймгийн МАН-ын дарга, Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд УИХ-д 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж буй нь энэ юм.

-УИХ-д 16 жил суусан Ц.Даваасүрэн 7 хуралдаанаас 4 удаа ХОЦРОВ-

legacy:davaasuren gishuun/davaa.png

Хоёрдугаарт, чуулганы хуралдаанаас хамгийн их ХОЦОРСОН гишүүнээр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нэрлэгдлээ. Тэрбээр 7 удаагийн хуралдаанд бүрэн оролцсон ч 5 удаагийн хоцролтоор тэргүүлж байна. Ц.Даваасүрэн нь 2008 оноос хойш УИХ-д тасралтгүй сонгогдож, сайд, байнгын хороодын даргаар багагүй ажилласан нэгэн. Туршлагатай улстөрч байж болох ч шинэ гишүүдэдээ үлгэр дуурайлал үзүүлэхийн эсрэг үйлдэл гаргаж буйг түүний хоцролт харуулж байна.

-Шинэхэн гишүүн Ж.Баярмаа 5 удаа ХОЦОРЧЭЭ-

legacy:bayarmaa gishuun/MPA PHOTO 2024-9157 copy.jpg

Гуравдугаарт, мөн адил 5 удаагийн хоцролттойгоор УИХ-ын гишүүн Жудагийн Баярмаа тэргүүн эгнээнд бичигдэж байна. Түүний тухайд, АН-ын жагсаалтын зургаадугаарт бичигдсэнээр УИХ-д суудал авсан юм. Гэвч шинэхэн гишүүн тэрбээр ээлжит бус чуулганы 7 хуралдаанаас 1-ийг нь тасалж, 5 удаа хоцроод байна.

-Х.Баттулга ээлжит бус чуулганы 7 хуралдааны ердөө хоёрт нь ОРОЛЦЖЭЭ-

legacy:Battulga/өмөб.jpg

Дөрөвдүгээрт, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн УИХ-ын сонгуульд 4-р тойрог буюу Хөвсгөл, Булган, Орхон аймагт АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон билээ. Тэгвэл түүнийг олон нийт Анхдугаар чуулганаас хойш хуралдаануудад харагдсангүй. Улсын төсөв, Засгийн газартай холбогдох чухал асуудлуудыг хэлэлцэж байхад дуугарсангүй гэж шүүмжилж байсан юм. Тэгвэл тэрбээр ээлжит бус чуулганы 7 удаагийн хуралдаанаас гадаадад ажилтай гэх шалтгаанаар 3 хуралдаанд оролцоогүй бол 1 удаа чөлөөтэй, 1 удаа тасалсан гэж УИХ-ын Тамгын газрын ирцийн мэдээлэлд дурджээ.

-БГД-ийн иргэдийг 3 дахь удаагаа төлөөлж буй Ж.Ганбаатар 7 хуралдааны хоёрт нь л суув-

legacy:Ganbaatar gishuun/_M1A5506.jpg

Тавдугаарт, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд асан Ж.Ганбаатар энэ удаагийн ээлжит бус чуулганы 7 хуралдаанаас хоёр удаа л оролцжээ. Тэрбээр 3 удаа гадаадад ажилтай байсан бол хүндэтгэх шалтгаангүйгээр 2 удаа тасалжээ. Ж.Ганбаатар 2016 оноос эхлэн гурван удаа БГД-ийн иргэдийг УИХ-д төлөөлж буй бөгөөд энэ хугацаандаа Эдийн засгийн байнгын хорооны дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар багагүй хугацаанд ажиллаж байсан нэгэн.

-Ээлжит бус чуулганд нэг ч удаа СУУГААГҮЙ гишүүн Д.Ганмаа-

legacy:ganmaa gishuun/ганмаа.png

Зургаадугаарт, УИХ-ын ээлжит бус чуулганы 7 удаагийн хуралдаанд нэг ч оролцоогүй гишүүн байна. Тодруулбал, МАН-ын жагсаалтын зургаадугаарт бичигдэж УИХ-ын гишүүн болсон Д.Ганмаа нь гадаадад ажилтай гэх шалтгаанаар нэг ч удаа хуралдаанд оролцоогүй аж. Тэрбээр эмч мэргэжилтэй нэгэн ажээ.

Ийнхүү бид УИХ-ын ээлжит бус чуулганы явцад хуралдааныг хамгийн их тасалсан болон хамгийн их хоцорсон таван гишүүнийг нэрлэлээ. Ташрамд дурдахад, чуулганы явцад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Гишүүдийн ирцийн мэдээллийг олон нийтэд ил болгох ёстой. Хуралдаанд идэвх, оролцоо муутай хандаж байгаа хүмүүсээс болж, цагтаа ирээд ажлаа хийж буй гишүүд, УИХ-ын нэр хүнд унах ёсгүй. Ялангуяа, улсын төсөв, ЗГ-ын үйл ажиллагаа, төсвийн гүйцэтгэлтэй холбоотой чухал асуудлууд хэлэлцэж байхад ингэж хойрго хандаж болохгүй" гэж мэдэгдэж байсан юм.

legacy:gishudiin irts 2024.08-09/z1.jpg legacy:gishudiin irts 2024.08-09/z2.jpg legacy:gishudiin irts 2024.08-09/z3.jpg legacy:gishudiin irts 2024.08-09/z4.jpg legacy:gishudiin irts 2024.08-09/z5.jpg legacy:gishudiin irts 2024.08-09/z6.jpg legacy:gishudiin irts 2024.08-09/z7.jpg
Хуваалцах:680

СЭТГЭГДЭЛ (68)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Гоё дээлтэй сүртэй2 үгтэй тангараг өргөөд 2 сар болоогүй тангаргаасаа няцаад хувийн ажилаа амжуулж яваа нөхдүүдийг бушуу эргүүлэн тат. Хуучин нөхдүүд болох Баттулга, ж. Ганбаатар, Даваасүрэн эд нарыг ард түмний төлөө ажил хийнэ гордоод ч хэрэггүй. Сонгосон ирлээ нь тэнэг.

  • З
    Зочин

    Хамгийн олон тасалсан архаг парламентч болж бгаан бна. Биднийг төлөөлж илгээгдсэн болохоос ингэж ажил гээгүй шүү. Орхон Хөвсгөл булганыхан анхааруулаач

  • З
    Зочин

    Наараа тасалсан энэ тэр гээд сүржигнээд байсан яасан.

  • Б
    Баттөмөр

    Ажилдаа ирэхгүй байгаа нөхдүүдийг эргүүлэн татъя.

  • З
    Зочин

    Тэгсэн их хурлын чуулганы хуралдааныг сонсож харж бхад олигтой мэдлэгтэй боловсролтой хэл устай гишүүн алга. Ганц нэг гайгүй хурц сэтгэхүй мэдлэгтэй гишүүд бна. Хэлэх гэхээр мэдлэг нь хүрдэггүй айдастай боловсроогүй гишүүд ч бна. Харин энэ тасалсан хоцорсон гишүүд дотор цохиж яваа Баярмаа гишүүн хуралдаа хоцрохгүй таслахгүй суугаад бвал мэдлэг боловсролын талаар их сүрхий юм бна. Их чухал чухал асуудлуудыг хуулийн хүрээнд маш сайн тооцоолон зөв зөв санал санаачлагч шаардлагуудын тавьж бна лээ.

    • З
      Зочин

      Өөртөө сээгий шаагаад байгаарай. Попорсон хэдэн хүүхнүүд л нэмэгдсэн байна лээ. Боловсрол таарууханыг нь намынхан нь л мэдэх байх даа

  • З
    Зочин

    Эх орон, ард түмнийхээ сайн сайханы төлөө чухал л амь биеэ хайрлалгүй зүтгэнэ гэж нүд нь эргэлдэж шүлсээ үсчүүлэн бараг таарсан болгоноо хөөрхөн шүү , хүүхдэд бүрт хайр зарлан зарлан гайхуулаад л гарч ирээ биз дээ.

  • З
    Зочин

    Энэ суудалд сууж ард түмний төлөө, эх орны төлөө бие сэтгэлээ зориулахаар тангараг өргөж төрийн хүн болж төрийн л ажил хийх гэж төрийн энэ том суудалд мэдсээр, зүтгэсээр байж суучихаад ямар хариуцлагаггүй ес зүйгүй юм бэ. Их хуралд гишүүн болно. Төр, ард түмний төлөө ажиллана гэж ар гэрийн асуудал хувийн бизнесээ гэр бүлийн бусад гишүүдэд даатгаж, төлөвлөн гарч ирсэн л баймаар юм. Бараг л улс эх орон, ард түмнийхээ төлөө өвдөх ч эрхгүй амь бие, ур ухаанаа уралдуулан ажиллахаар гарч ирсэн биз дээ. Юу ч мэдээгүй байхад нь их хуралд авчраад суулгасан юм шиг ар гэр, үр хүүхэд, өвчин зовлон, худалдаа наймаа гээд л хурал таслаж тэнэгтэхээ боль. Төрийн хүн болчихоод мэдсээр байж дурлаж зүтгэж гарч ирчихээд хурал тасладаг хоцордог энэ тэнэг байдлаа боль. Харин хуралд сууж байхдаа мэдлэг оюунаа дайчлан гаргаж идэвхтэй улс орныхоо төлөө жаахан ч гэсэн сэтгэл гаргаж баймаар бна. Зарим нь хэлгүй дүлий юм шиг суух юм. Юу юугүй гишүүн болчихсон чинь нөгөө толгой, оюун ухаан нь хүрдэггүй манарсан

  • З
    Зочин

    Манай говиос сонгогдсон гишүүддээ талархая.

  • З
    Зочин

    Гомдол мэдүүлж байхын оронд хөөчихөөчдээ

  • З
    Зочин

    Хуралдаандаа ч суухгүй байж ард түмний төлөө юу хийж чадах юм бэ эд нар.Нохой долоог.

  • У
    Уншигч

    Энэ УИХ-ийн гишүүний ирц, оролцоо, дэвшүүлж буй асуудал зэргийг шилэн болгох нь хамгийн зөв шийдэл. Энэ энэ нь гишүүний үлгэр дууриалал, манлайлалыг, нөгөө талаас сонгогч нам нь гишүүнтэйгээ хариуцлага тооцох, үнэлэх шалгуур болно. Үүнийг хуульд оруулж баталгаажуулан шалгуурыг хангаагүй гишүүнийг автоматаар огцруулж нөхөн сонгохгүй өолгох. Энэ гь 1 талаас зардал хэмнэнэ нөгөө талаас хариуцлага өндөр болно

  • М
    Мөнхөө

    Энэ жагсаалтаа болио дараагийн сонгуулиаас өмнө болиорой

  • З
    Зочин

    Энэ жагсаалт гэдэг ёстой хэрэггүй юм бнаа. Ямар ч хариуцлагагүй,дарганцар болох сонирхолтой, чадваргүй, боловсрол, сэтгэлгүй нөхдүүд дээш орох нөхцөл бүрдсэн дэмий юм аа. Нийт гишүүдийг ард иргэдийн шүүлтүүрээр гарч ирэхээр сонгуулийн хуулийг болгох хэрэгтэй бна шүү!!!!

  • Z
    Zochin

    Тэр Ганмаа мэтийн хүмүүсийг гишүүнээс чөлөөлөх хэрэгтэй яах гэж ард түмний төлөөлөл болж сонгогдсон юм чи бидний л адил жирийн л нэг хүн хаанаар өргөмжилсөн гээд бодчихсон юм уу?

  • Т
    Т

    Ямар дуракуудыг сонгосноо хараад тархиа шаа!!!

  • Ц
    Цэрэн

    Иргэд сонгогчидоо үл хүндэтгэсэн эдгээр хүмүүсийг эргүүлэнтатах хэрэгтэй ээжит бус чуулганд суухгүй байгаа юм чинь ээлжит хуралдаандаа сужхгүй

    • З
      Зочин

      Намын жагсаалт нэрээр гарсан хариуцлагагүй нөхдийг бас сонгогч иргэдийн саналыг үгүйсгэгч хариуцлага алдсан нөхдийг эгүүлэн тат

  • Г
    Ган

    Ман-ын жагсаалт гэж ийм л юм байсан нь мэдэгдэж байгаа юм. Ямар ч хариуцлагагүй сэтгэлгүй чадваргүй новшнууд. Номыг нь сурдаггүймаа гэхэд номхоныг сур гэгчээр эхэндээядаж оролцоод, асуудлуудаа сонсоод хурлын дэг ойлгоод сууж байх ёстой. Гэтэл ямар ч сэтгэлгүй хариуцлагагүй. Эргүүлэн татах хэрэгтэй. Энэ батлут гэж малбн талаар сайн юм лав сонсож байгаагүй. Энэ гнмаа гэж хаанаас гарч ирсэн золбин авгай хурал хуйдаа ч суухгүй дэлгүүр хэсээд явж байдаг юм уу

  • З
    Зочин

    Hurald suuh chin ed nariin ajil bish yum uu? Gadaadad ulsiin ajlaar tomiloltoor l ywaagvi bol shuud tasalsand tootsood shuud halaach dawartsan yumnuuud

  • З
    Зочин

    Батлут хувь ажилаа л амжуулж хор найруулж эрдэнэтэд бүх юманд хошуу дүрж хутгаж байн байн ирчихсэн оролцохгуй юм байхгүй цавчаа хийдэг хулгайч худлаа шударга царайлсан худалч гар ш дээ. Шар хөтөлийн засмал замын эхний 10км-н ажил эхэллээ гэсэн нь хийж байгаа юу ч харагдахгуй л байна.

  • З
    Зочин

    Эрдэнэтийнхэний сонголт энэ батлут зүгээр л хулгайч гар шүү. Хувийн бодолоо зорилгоо амжуулж эрдэнэтэд байн байн ирж бүх юманд хошуу гараа дүрж оролцохгуй юм байхгүй хор найруулж Эрдэнэтийн хөгжил ард иргэдийн төлөө юу ч хийгээгүй хэдэн пялдага юмнууд нь л сонгож эргэж хариу нэхэж нөгөөх нь худал амлаж. юу дуулдуулах болдоо энэ нөхөр.

  • З
    Зочин

    Эрдэнэтийнхэн энэ нэг худалч хулгайчийг хэдэн пялдага далдага юмнууд нь л сонгочихсон гай ш дээ. Байн байн л ирчихсэн хотын удирдлагуудын ажилд гар хошуу дүрчихсэн хор хутгаж унац цавчаа хор найруулчинсан худалч хулгайч л гар ш дээ.

  • И
    Иргээн иргэн

    Эргшүлэн татах хуультай болооч дээ.

  • П
    Пүүгий

    Энэ ч арай дэндэнээ.Өөр ажилтай бол тэр ажлаа хийгээд зайлаач тэгээд.

  • З
    Зочин

    Их тасалдаг гишүүдийг буцааж татах хэрэгтэй . Хувийн болон төрийн байгууллагуудад олон удаа ажил тасалвал шууд ажлаас нь халдаг шүү дээ

  • З
    Зочин

    Суугаад ч нэмэргүй нөхөд бна доо зарим кнопчид. Хариуцлага тооцдог механизм эдэнд үйлчлэх биш

  • O
    Onigoo

    Yagad yug ni huleegeed bgaan shuud halaach buren erhees ni shuud zailuulaach hurald suuj buruu huuliin esreg zogsoj zub huuliig demjih ni ajil ni uhaantai ym bgaazde zugeer arail doromjilhiimaa

  • Г
    Гүррагчаа

    Маш зүйтэй! Зөвхөн ирц төдийгүй асуудалд хэр нухацтай ханддагийг нь ард түмэнд ил тод харуулж байвал хэн нь хэн бэ гэдгийг мэдэхэд тустай.

  • З
    Зочин

    Ийм нохойнууд бидний дээр сууж байна даа. Таслаад байдаг тэнэгүүдийн гишүүний эрхийг түдгэлзүүлэх хэрэгтэй

  • Д
    Дууяа

    Ийм улсыг огцруул

  • Z
    Zo

    ULS EH ORON ARD TVMNIHEE TULUU ami nasaa uguhuus butsahgvi gjl ih hurald songogdson bizde...anhni gishvvdn gishvvn bolchood 1sar ch hvreegvi bhda Ajildaa setgel zvrhe zoriulj chadhgvi bga huvalznudig bvgdign gishvvnesn tatan buulgah heregtei.timl huvin ajl ihtei zavgvi bsn ym bol yah gj songogdson ym be?!..bi uuru hvssen bish ARD TVMEN ta narl bidnig songo bizde.hohi chn zayu gj helj chadh nuhudvvd bga shv.ingej bodoodl gadaadad amraad yvj bga ym bishvde ed nar??!!

  • З
    Зочин

    Аргагүй л оюуны хомсдолтойчуудыг сонгожээ.Сонгосон иргэд нь ч гэсэн......

  • З
    Зочин

    Хуралдаа суудаггүй ард түмний төлөөлөл гэж юу байдгийм зайлуулах хэрэгтэй. Хөлдүү новшнууд вэ

  • З
    Зочин

    Суухгүй юм бол яах гэж вээ....буцааж татах хэрэгтэй...

  • З
    Зочин

    Huraldaa suuhgui huuli batlahgui yum bol yah gej gishuun bolsiin boldoo

  • З
    Зочин

    Энэ гишүүн нэртэй томорсон хулгайчууд хуралдаа суухгүй юм бол үхснээ хийж гишүүн болсон юм бэ хөөж явуул эргүүлэн тат энэ чинь төр улсын эрх ашиг болхоос хөлдүү даргын эрх ашиг биш улс эх орны төлөө тангараг өргсөн шүү дээ

  • З
    Зочин

    Гишүүн болсноо ч би мэдээгүй ш дэ.за тэгжмйгаад очноо

  • З
    зочин

    Ганмаа гэдэг чинь гишүүний ажлыг чөлөөт цагаараа хийх хүн байна даа, их оодорч . Жагсаалтаар урьсан гэж томроод байна уу

  • Д
    Дорж

    Гишүүдийн тоог50хувь

  • З
    Зочин

    Дээдүүл суудлаа олохгүй бол доодчуул гүйдлээ олохгүй.шуналууд суухгүй байгаа

  • З
    Зочин

    Мэдээлэх яахав, таслаад байвал татаж гаргадаг болгох хэрэгтэй Тийм л завгүй юм бол яах гэж орж ирсэн юм, ашигтай амин ажилдаа шогшицгооно биз Олон хэрэгтэй сайхан залуус зөндөө л байна

  • Х
    Хотын уугуул

    Суух ёстой хурлын 50 дээш хувьд нь суугаагүй бол эргүүлэн татах хууль журам батлаач ээ

    • Т
      Т

      Юун 50!!! 10 хувь гээч.

  • З
    Зочин

    Зайлуулуулаач.яах гэж гишүүн болсон юм.боловсрол мэдлэгтэй улс орныхоо төлөө цохилох зүрхтэй залуус зөндөө

  • З
    Зочин

    Хуралдаа суухгүй юм бол гишүүнд болох хэрэггүй баймаар. Үндсэн ажил нь бзд

  • З
    зочин

    Ерөнхийдөө тэгээд нохойн замаар орвоо хөөрхий, энэ нэг жагсаалт гэдэг юмаа яаралтай засах хэрэгтэй

  • Х
    Х

    Ганмааг болиулаад Занданшатарыг оруульяа. Тэр хүүхэн гэр бүл үр хүүхдээ орхичихоод ирнэ гэж байхгүй шүү. Дараагийн ажлаа бод.

  • З
    Зочин

    Гадаадад ажиллаж бгаа хүн сул цалин авна гэсэн үг үү эсвэл ажил тасалсан гээд цалингүй юу, Жирийн иргэн ингэж ажил тасалбал халагдана. Зоолттой шүүхийн хаалга татна. Ийм эргүү юмнуудыг буцааж татаад Шаарийбуу гуайг их хуралд суулгаачээ. Арай илүү дуугарна даа.

  • З
    Зочин

    |Гайнууд гай в болно л доо

  • Г
    Гэрэл

    Хуралдаа сууж хууль баталахаас өөр ямар ажилтай хүмүүс вэ.үүргээ биёлүүлээгүй бол эргүүлэн татах хуулийг УИХын дарга санаачилж батлуулах хэрэгтэй.дээд түвшинээсээ хариуцлагыг тооцдог болгомоор байна тэгээгүйгээс энэ улс орон самуурч гүйцлээ

  • З
    Зочин

    Женкод ямар юмных нь ажлын ачаалал байдаг юм. Хувийн ажил хор найруулах, гэмт хэргээс мултрах ажлаа л хийж явахгүй юу өөр юу байх вэ дээ.

    • З
      Зочин

      Yag unen

  • З
    Зочин

    Ажилаа хийдэггүй хүмүүсийг чөлөөлдөг шиг төрийн дээд албанд сандал ширээ бөллөж чөдөхгүй байгаа эднүүсийг өлөөлдөг байвал болно. Юун иргэдийг төлөөлж боол болох андуураад ажилаа хийхээ больж

  • З
    Зочин

    Энэ мануухайнуудыг эргүүлэн татдаг хууль гаргаач ээ саяхан л шүлс нь үсчдээд гүйж явсан шүү дээ хэлсэн үг амнаас нь гарсан шүлс нь хатаагүй л баймаар юм даа

  • И
    ИРГЭН

    Х, Баттулга хувьд маш их ажлын ачаалтай хүн!!! Бусад хүмүүсийн хувьд хувь хүний зохион байгуулалт муугийн шинж!!! Батлутын хувьд хаваржин чуулганы хуралдааныг тасалсан ямар сайндаа Занданшатар дарга энэ Батлут гишүүн амьд уу гэж асууж байхав!!!

    • З
      Зочин

      Fuck you

  • И
    Иргэн

    Батлут гишүүн бол боловсролын хувьд Эрдэнэтийн хивсний үйлдвэрийн ачигч байсан хүн, Батлутаас авах юм нь төрөлхийн гүйлгээ зальтай хүн, Орхон аймгийн эмзэг бүлгийн айл өрхийн бүх бүртгэл түүнд бий!!! Олон жилийн сонгуулийн гол ололт амжилт нь халамж үйлчилгээний хэлтсийг өөрийн гол түншээ болгосон байдаг!!! Хаана тууз хайчлах, хаана шагнал тэмдэг зүүх тэр бүгдийг алдахгүй!!! Одоо дараагийн гол тоглолтоо Шар хөтлийн замаар эхлэхээр гүйж байгаа!!! Гүйлгээ зальтай Батлут гишүүн дээ амжилт хүсэе!!! Одоо гүйлгээ ухаантай болоорой нүгэл хийж болохгүй!!!

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • S
    Saraa

    Ард түмн й төлөөлөл болно гэж УИХд сонгогдохоос хуралдаа суудаггүй гишүүдийг буцаан татдаг болго,

  • З
    Зочин

    Суухгүй байгаа гарууд хор хутгаад, хов хөөцөлдөөд хувийн асуудлаа амжуулаад явж байгаа гэж үзэж байна

  • И
    И

    Ганмааг гишүүн биш үзмээр юм байна. Дараахь нэр дэвшигчийг гишүүн болноё. Төсөв төлөвлөгөө шийдсэн, анхны хурлыг хүндэтгэхгүй байна гэдэг байж болохгүй. Их хурлын дарга доривтой арга хэмжээ авах хэрэгтэй. Цаашид 4 жил !!!

  • З
    Зочин

    Тасалсан бол ажил чөлөөлнө үү жинхэнэ итгэх алга

  • З
    Зочин

    Muu surlagatnuud yaj suux ve dee

  • З
    Зочин

    Ж.Баярмаа гишүүн их зүгээр санагдаад байгаа. УИХ.д байхад хэрэгтэй хүн байна лээ. За ганмах баттулга 2 хөтлөлцөөд зайлбал таарна

  • З
    Зочин

    Жагсаалтаар сонгогдсон Ганмаа мэтийн тоо бөглөсөн гишүүдийг ажлаа хийхгүй бол дараагийн хүнийг нь оруулах хэрэгтэй гадаад дахь ажлаа хийнэ биз. Энэ Баярмаа шөнө шоудаад өглөө босдоггүй юм байх даа яагаад байнга хоцроод байдаг юм бол эртхэн унтаж амарч бай

  • З
    Зочин

    ганбаатар уих-д бх ёсгүй хүн шүү

    • О
      Оюун

      Ажил олон удаа тасалсан брл анхааруулга, цалин хасах, цаашилбал халах дараагийн жагсаалтын хүнийг оруулж ажилласан шиг ажиллаач