ИРЦ: УИХ-ын гишүүн Ж.Баярмаа ээлжит бус чуулганыг 1 удаа тасалж, 5 удаа ХОЦОРЧЭЭ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:bayarmaa gishuun/MPA PHOTO 2024-9157 copy.jpg

УИХ ээлжит бусаар хуралдаж, Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан билээ. Тэгвэл УИХ-ын Тамгын газраас гишүүдийн ирцийн мэдээллийг нийтэд ил болголоо. Ээлжит бус чуулган нь наймдугаар сарын 12-30-ны хооронд хуралдсан юм.

Бид энэ удаагийн ээлжит бус чуулганд хамгийн идэвх, оролцоо муутай буюу хамгийн их хоцорсон, тасалсан гишүүдийг нэрлэсэн. Эдгээрийн дунд АН-ын жагсаалтын зургаадугаарт бичигдэж УИХ-д шинээр сонгогдоод буй Ж.Баярмаа багтаж байна. Тэрбээр ээлжит бус чуулганы 7 хуралдаанаас 1-ийг нь тасалж, 5 удаа хоцроод байна.

legacy:ирц хүснэгт.JPG legacy:gishudiin irts 2024.08-09/z2.jpg