Т.Сувд-Эрдэнэ параолимпоос 7-р байр эзэлж тэмцээнээ өндөрлүүллээ

Спорт
Delgertsetseg
Унших: 1 мин
20
legacy:erdenesuvd/сувд-эрдэнэ.jpg

Парис 2024 паралимпын наадамд пара жүдогийн -48кг жинд өрсөлдөж буй Монгол улсын тамирчин, Спортын мастер Т.Сувд-Эрдэнэ дагах барилдаанд Грекийн тамирчинд ялагдаж, долоодугаар байр эзэлснээр тэмцээнээ өндөрлүүллээ.

Т.Сувд-Эрдэнэ нь паралимпын наадамд анх удаа оролцож байгаа бөгөөд өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдсөн нь түүний замналын хамгийн өндөр амжилт болсон юм.

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам найм дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 44 дүгээр байрт бичигдэж байна.