Эмнэлэгт гавтай байхдаа нас барсан 21 настай иргэн болон цэргийн албанд дэглүүлсэн байж болзошгүй иргэдийн асуудлаар мэдээлэл сонслоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
110
legacy:bayarmaa gishuun/баяр.jpg

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 2024 оны наймдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар "Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандлагаас ангид байх, хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдлыг хянан шалгаж, санал дүгнэлт боловсруулах" чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа томилогдсон бөгөөд өнөөдөр тус ажлын хэсгийн хурлаар Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид хоригдож байх хугацаандаа нас барсан 21 настай залууд мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус харьцсан тухай гомдлын шийдвэрлэлт болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь хилийн 0146-р ангид цэргүүд дэглүүлж, улмаар эрүүл мэндэд нь хохирол учирсан эсэх асуудлаар мэдээлэл сонслоо.

legacy:munkhbayasgalan gishuun/баяс2.jpg

Ажлын хэсгийн хуралд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч Х.Лхагвасүрэн, ХЭҮК-ын гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулт өглөө.

legacy:altangerel/алт сайд.jpg legacy:lodoisambuu gishuun/ло.jpg
Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Бат

    Энэ алцгар Мөнхбаясгалан одоо еүхэв дээ

  • Г
    Гөлөг

    Шоронд орсон нь үхэх ялтай бол үхэг. Харин гөлөгнүүдээ цэрэгт явсан хүүхэд ингэж дээшлүүлж болохгүй шүү. Ёстой түй май шүү

  • И
    иргэн

    Мөнхбаясгалан болио. Өөрөө шооонгийн ялтангийн араас үхэн хатан гүйж хүүхэдтэй болж үлдсэн хүн одоо яаж ард түмний толгойд явах вэ. Харахаар өмнөөс нь санаа зовох юм.

  • И
    Иргэн

    Хэл амтай, ганц нэг хүний амаар ажил хийсэн болжулс төржихөө больцгоо. Утаа, тоос, Харгиагийн өмхий үнэрт хордож байгаа хөгшид, хүүхэд иргэдийн эрх ашиг, амьд явах эрхийн төлөө тэмцээч малнууд аа...

  • З
    Зочин

    Ovoo asuuj suraglah hun negeer nemegdej. Sain bna bayarmaa

  • А
    Ардтүмэн

    АН нам хийх ажилаа мэдэхгүй хэрүүл хийх мушгих иргэдийг өөрийн талд хөөсрүүлэн иймэрхүү аргатай, ард иргэдийн ядуу тархинд нь тааруулсан аргаар гудамжинд цуглуулж үймүүлдэг

  • Д
    Дорж

    Дарангуйлал бий боллоо гэдэг тэр улсад авилагийн системийг хамгаалдаг болсон хүчний байгуулаг бий болсон бна аа гэж үздэг Ямар ард тумэн бна тм удирдагчид бий болдог

  • Z
    Zochin

    ШШГЕГ-ын удирдлагууд яагаад хариуцлага хүлээдэггүй юм бэ? Гавтай хоригдол эмнэлэгт ухаангүй ирээд нас барсан, амгалан дахь хорих ангид ажил хийж байхдаа 1 хоригдол нас барсан, сүрьеэгийн эмнэлэгт хэвтэж байхдаа бас 1 хоригдол нас барсан 3 сарын хугацаанд 3 хоригдол нас барчихаад бна ш дээ

  • З
    Зочин

    Худ шоудсан хэдэн авгай

  • Х
    Хүн

    Тэгээд ямар хариу өгсөн юм бэ?

  • З
    Зочин

    Чимгээ содномдаржааг яагаад ярьдаггүй юм бэ