ЗХУТ: Маршалын гүүр орчим буюу Их Монгол Улсын гудамжны замыг хаасантай холбоотойгоор ЗАМЫН ТҮГЖРЭЛ нэмэгдсэн

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Zamiin tugjee/түгжээ1.png

Нийслэлийн замын ачаалал өнөө өглөө мэдэгдэхүйц их байгааг иргэд цахим хуудаснаа болон гадуур ярьж байна. Замын ачаалал юунаас шалтгаалж, ингэж ихэссэн талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тодруулахад "Их Монгол Улсын гудамж буюу Маршалын гүүр, Их тэнгэрийн уулзвараас Хан-Уулын "И-Март" хүртэлх замыг засварын ажилтай холбогдуулан хаасан.

Ингэснээр төв замуудын ачаалал нэмэгдэж байна" гэсэн юм.

Сануулахад, Их тэнгэрийн уулзвараас Хан-Уулын "И-Март" худалдааны төв хүртэлх замыг энэ сарын 22-ны 23:00 цагаас 26-ны 06:00 цаг хүртэл хааж, засварын ажлыг хийхээр болсон.