ОУЭШ: Монгол Улс В.Путиныг баривчлаагүй тул уг асуудлыг оролцогч орнуудын Ассамблейд шилжүүллээ

Дэлхий дахинд
SosorburamУнших: 1 мин
60
legacy:PUTIN AILCHLAL/01.png

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсад айлчилсан билээ. Тухайн үед Олон улсын эрүүгийн шүүхийн тушаалыг биелүүлж В.Путиныг баривчлахыг Украин улс Монголоос хүссэн. Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн оны гуравдугаар сард В.Путиныг Украины нутаг дэвсгэрээс олон зуун хүүхдийг хууль бусаар албадан гаргасан дайны гэмт хэрэгт буруутган баривчлах тушаал гаргасан юм. Уг тушаалын дагуу шүүхийн гишүүн 124 улс В.Путиныг өөрийн нутаг дэвсгэрт хөл тавьсан тохиолдолд баривчлах ёстой.

legacy:_shariljjj/baba/ahmad/баривчила.jpg

Тэгвэл Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүн өчигдөр /2024.10.24/ Монгол Улс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг өөрийн нутаг дэвсгэрт байхад нь баривчилж, шүүхэд шилжүүлээгүй ноцтой байдлыг харгалзан үзэж, энэ асуудлыг оролцогч орнуудын Ассамблейд шилжүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Олон улсын Эрүүгийн шүүх нь төрийн оролцооноос хамааралгүй үйл ажиллагаа явуулж, олон улсын ноцтой гэмт хэргүүдийг шийдвэрлэдэг гэдгийг хуралд онцолжээ.

Эх сурвалж: International Criminal Court

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин1 жил өмнө

    АНУ ирак, сири зэрэг орон руу түрэмгийлэл үйлдэхэд энэ шүүх гэсэн юм нь яагаад дуугараагүй юм бол?

  • З
    Зочин1 жил өмнө

    Эд нар хэн вэ

  • З
    Зочин1 жил өмнө

    Олон залуусыг хүчээр үхэлрүү нь явуулсан хошин шогийн эргүйй зеленскийг шүүхэд өг . Америк барууны сугны үс МОНГОЛ улсыг минь үзэн ядуулна гэж байхгүй . Өгөр зеленскийг тэнгэр нэргэж доглон Төмөр хааны сүнс удахгүй тэнгэрийн цээрлэл үзүүлнэээ

  • З
    Зочин1 жил өмнө

    ter mongol shuugchiin huuj yavuul sdag

  • D
    duraaraa1 жил өмнө

    isrial ch gsn hajuu ulsaa tuiweej l bga bzde ter ariun ywdaluu , amerik ch bas irak afganistand dain hiisen. oros ukrain baih l dain

  • К
    Кк1 жил өмнө

    Нэг муу төрийн бус байгууллага шахуу юм улс орны дотоод хэрэгт хошуу дүрж ,заах болж байна уу..инээдтэй ..