Дундговь аймгийн Засаг даргад С.Мөнхчулууныг 100 хувийн саналаар дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар болов

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:аймгуудын засаг дарга/m ch.png

Дундговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, тус аймгийн Засаг даргад С.Мөнхчулууныг дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар болсон байна. Тэрбээр Дундговь аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж буй билээ.

Энэ сарын 11-нд болж өнгөрсөн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар Дундговь аймагт МАН ялалт байгуулж, олонх болсон. Тиймээс хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар С.Мөнхчулууныг Засаг даргад дэмжжээ.

С.Мөнхчулуун нь НИТХ-ын төлөөлөгч, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга зэрэг төрийн өндөр албан тушаалуудыг хашиж байсан нэгэн билээ.