Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
2025 оны төсвийн зардлыг 3.6 их наядаар бууруулах шаардлагад Н.Номтойбаяр, Д.Пүрэвдаваа нарын гишүүд нэгдээд байна
10

2025 оны төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлж буйгаа нэр бүхий 4 гишүүн мэдэгдсэн.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Б.Түвшин, Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн нарын санаачилсан энэхүү шаардлагад өнөөдрийн байдлаар Д.Цогтбаатар, А.Ундраа, Ш.Бямбасүрэн, Н.Алтанхуяг, М.Сарнай, Г.Уянгахишиг, Д.Пүрэвдаваа, Н.Номтойбаяр нэгдэж, гарын үсгээ зураад байна.
Шаардлагын хариуг энэ сарын 8-ны дотор ирүүлэхийг мэдэгдээд буй. Харин энэ цаг мөчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын зарим сайд нарын хамтаар Шанхай хотноо ажиллаж байгаа билээ.



