Төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах шаардлагад М.Нарантуяа-Нара, Х.Тэмүүжин нар нэгдэж, гарын үсгээ зурлаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:nara gishuun/1O8A3344 copy.jpg

2025 оны төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлж буйгаа нэр бүхий 4 гишүүн мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Б.Түвшин, Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн нарын санаачилсан энэхүү шаардлагад өнөөдрийн байдлаар Д.Цогтбаатар, А.Ундраа, Ш.Бямбасүрэн, Н.Алтанхуяг, М.Сарнай, Г.Уянгахишиг, Д.Пүрэвдаваа, Н.Номтойбаяр нэгдэж, гарын үсгээ зураад буй талаар бид мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр /2024.11.06/ 16.40 цагийн байдлаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, Х.Тэмүүжин нар нэгдэн гарын үсгээ зурсан талаар шаардлагыг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа мэдэгдлээ.