Төрийн ордон руу үйлчилдэг АВТОБУСНЫ үйлчилгээг зогсоохоор боллоо

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:yutong bus/ordon.png

20 минутын хот үндэсний хорооны анхдугаар хуралдааны дараа Төрийн ордны 1400 гаруй алба хаагчдыг нийтийн тээврээр зорчуулахаар болж, төрийн өмчит компаниудаас автобус хуваарилж өгсөн. Гэвч тухайн автобуснуудад суух зорчигч маш бага байгааг жолооч нар ярьж байсан юм. Тэгвэл Төрийн ордон руу явдаг автобусны чиглэлийг зогсоохоор боллоо. Тодруулбал,

АТ:1 “Засгийн газрын ордон-Гэрэлт хотхон-Зайсан”, АТ:2 “Засгийн газрын ордон-Ривер гарден-Хан хилсс”, АТ:3 “Засгийн газрын ордон-Энканто-Хүннү 2222 хороолол" чиглэлийн үйлчилгээг өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан үндсэн чиглэлүүдэд автобус нэмэх олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн маргаашаас буюу энэ сарын 8-наас зогсоохоор шийдвэрлэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    Тэгвжл төрийн алыан хаагчдын 2000-с дээш эзлэхүүнтэй мотор бүхий машинуудаас өндөр татвар авах буюу төрийн албан хаагч 2000-с дээш мотортой машин хувьдаа авах бол дарааллын төгсгөлд оруулъя! Мөн худалданавах ажиллагаагаар төрийн ямар ч албан хаагч, дарга, захирал байсан 2000-с дээш эзлэхүүнтэй мотор болон 80 сая төгрөгнөөс дээш үнэ бүхий машин унахыг хориглоё.

  • З
    Зочин

    Капиталс нийгэмд , нийгэм журамын социалст арга хэрэглэх гээд тэнэгтэх хэрэггүй